English Монгол |
  HOME ABOUT US FOREIGN TRADE MEMBERSHIP SERVICES MARKET PRODUCTS QUALITY NEWS LINKS   CONTACT US
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index

Оюу толгойн олгойдох хугацааг наашлуулцгаая-2

Энэ онд 80-83 сая тонн баяж­малд 23-25 сая тонн зэс, 800-1000 гаруй тонн алт, 4600-5300 тонн мөнгө, 50000-58000 тонн молиб­ден агуулагдах буюу ийм хэмжээний баялгийг олборлоно гэж тооцоолжээ.

Оюу толгойн ордыг ашиглах явцад шаардлагатай ил, далд уурхай байгуулах, баяжуулах vйлдвэр болон цахилгаан станцыг оролцуулан тэдгээрт шаардагдах дэд бvтцийн бай­гуу­ламжуудыг барьж бай­гуулах, бvхий л зардлуудыг оролцуулан тооцоход төс­лийн анхны хөрөнгө оруулалт нь нийтдээ 6.4 тэрбум ам.доллар болох тооцоог хөрөнгө оруулагчид хийгээд байгаа.

Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчийн хооронд Оюу толгойн ордыг хамтран ашиглах талаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2009 оны аравдугаар сард байгуулах vед нэг тонн зэсийн vнийг 4300 ам.доллар, нэг унци алтны vнийг 875 ам.доллар байхаар тооцоход анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилийн дотор нөхөх тооцоо гарсан.

Тэгвэл өнөөдөр нэг тонн зэс 7500-8000, нэг унци алт 1800 орчим ам. долларын тvвшинд байгаа. УИХ-ын 2008 оны 40 дvгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад “Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах, ордыг тvшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох” хэмээн заасан байдаг.

Гэтэл сvvлийн vед хөрөнгө оруулагчид анх­ны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам. доллараар нэмэгдvvлэн тооцох болсон нь Монгол Улсад ихээхэн хохиролтой юм. Vvний тулд Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний зарим зvйл заалтыг өөрчлөх шаардлага амьдралаас урган гарч байгаа.

“Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.1 дэх хэсэгт “Энэхvv гэрээ эхний ээл­жинд 30 жилийн турш хvчинтэй байна” гэснийг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд “Ашигт малтмалын тухай хууль”-ийг ч сөхөж vзэх шаардлагатай.

Төслийн ТЭЗV-д анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилийн дотор нөхөхөөр тооцсоныг харгалзан vз­вэл хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш 25.3 жилийн турш хувь эзэмшлийн хэм­жээ болон бусад ямар ч нөхцлийг өөрчлөх боломжгvй, хамтрагч нэг тал нь давуу байдалтай байгааг ч эргэн харах ёстой.

Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх байдлыг нь хар­галзан vзэж гэрээний хугацааг 10 юм уу хамгийн ихдээ 15 жил байхаар өөрчлөх зорилго тавьж тvvнийгээ ханган биелvvлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулах учиртай.

Мөн “Хувь нийлvvлэгчдийн гэрээ”-ний 15.10 дахь хэсгийн Засгийн газрын эзэмших опционы хувийг 16 биш 17 буюу тvvнээс дээш болгох нөхцөлийг судалж vзэн хэрэгжvvлэх ёстой.

Оюу толгойг ойлгомжтой болгох тухай цуврал vргэлжилнэ.
back

http://www.exportmongolia.mn/index.php?mcmodule=page&pageid=68
http://www.cliveden-trading.ch
http://www.altainkhuder.mn/?q=mn/videos
http://www.milestonegrp.co.uk/
Mongolia Road to China May Start With Trade Hub
Д.Галсандорж: Алтны олборлолтын хэмжээ нэмэгдсэн ч улсын төсөвт оруулах орлогын хэмжээ буурах магадлалтай



MINING BOOKS
Mongolia Mineral Resources and Mining Opportunities

Book author: D.Galsandorj

Book code: ISBN: 0900 117 77 x

Publishing office: Watkiss Studios Limited, UK

Page number: 128

Price: 50000 ₮

hits: 1281 | Date: 2013-04-22

More »
Mongolian mineral products international trade - 2013

Book author: D.Galsandorj, S.Tegshjargal

Book code: Book3

Publishing office: .............

Page number: 216

Price: 20.000 ₮

hits: 1702 | Date: 2013-04-22

More »
Development of the Mongolian Mineral sector, future trends-2013

Book author: D.Galsandorj

Book code: ISBN: 978-99929-882-1-5

Publishing office: ---

Page number: 132

Price: 25.000 ₮

hits: 1162 | Date: 2013-04-22

More »
Mongolian foreign trade-2012

Book author: D.Galsandorj, D.Gombojav

Book code: ISBN: 978-99962-3-109-4

Publishing office:

Page number: 280

Price: 15.000 ₮

hits: 166 | Date: 2013-04-22

For more Book's information please insert member's code below

AVAILABLE MINERAL PRODUCTS
More »
More »
More »
More »
MEMBERS
#

#

#

#

#

#

#

#



© 2013 'Exporter’s Association Mongolia'. All Rights Reserved.

Developed by MicroDesign LLC