English Монгол |
  HOME ABOUT US FOREIGN TRADE MEMBERSHIP SERVICES MARKET PRODUCTS QUALITY NEWS LINKS   CONTACT US
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index
index

Ч.Улаан: Оюутолгой, Тавантолгойд эргэлзээтэй асуудал гарч, санхүүгийн баримттай нь танилцаж байгаа

Долоо хоног бүрийн гуравдах өдөр Засгийн газрын сайдууд ажил үүрэг бодлого чиглэлээ сэтгүүлчдэд танилцуулж, тэдний тавьсан асуултад хариулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Сангийн сайд Ч.Улаан төсав санхүүгийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдал, хөрөнгө оруулалт болоод бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн Засгийн газрын зорилт бий.
Оюутолгой, Тавантолгойн тухайд эргэлзээтэй асуудал гарч байна. Санхүүгийн баримт бичигтэй нь нэг бүрчлэн танилцаж байгаа. Энэ хоёр гэрээ эргэлзээтэй болоод ирэхэд дагаж хошуурч байсан зарим компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, үйл ажиллагаагаа зогсоосон гэнэ. Энэ асуудлыг цэгцлэхээр 4 сайдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.

Үүнээс гадна төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, инфляц 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлагаа даахгүй орлоготой эдийн засгийг Шинэчлэлийн засгийн газар хүлээж авсан. Иймд эрс шинэчлэл хийх шаардлага гарч, энэ бүхнийг зөв голдиролд нь оруулахын төлөө ажилллаж байгаа гэлээ.

Өмнөх онуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаархи сэтгүүлчдийн асуултад:
-2010 онд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум доллар байсан, 2011 онд 4,6 тэрбум болж өссөн бол энэ тоо, өнгөрсөн онд 3,8 тэрбум доллар болж буурсан. Энэ нь дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж үзэхгүй байгаа гэж Ч.Улаан тайлбар хийлээ.

Харин орон нутгийн төсвийн талаар энэ хэмжээ 2 дахин нэмэгдсэн гэнэ. Эрх мэдлийг нь орон нутагт өгсөний хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэж байгаа. Иргэдийнхээ саналыг сонссоны үндсэн дээр төсвөө боловсруулж, орон нутагт ажил өрнөж байна. Энэ шинэчлэлийн ард иргэдийн оролцоо, хяналт нэмэгдэж байгааг хэлэв.

Өнгөрсөн 12 дугаар сард бонд гаргах зайлшгүй шаардлага байсан. Хэрэв гаргаагүй бол валютын ханш өсөж, инфляцийн түвшин 25 хувьд хүрч эдийн засаг хямрахаар байсан. Чингис бондын хөрөнгийг эдийн засгаа тогтворжуулахад зарцуулж байгаа ажээ.

Мөн Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх томоохон бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ зарласан, ажил эхэлж байна гэж сайд хэлээд эдийн засаг, санхүүгийн асуудлаар улстөржиж, худал мэдээллээр иргэдэд дарамт үүсгэж болохгүй гэлээ.

Галтай торх шиг эдийн засаг хүлээж авсан ч ийм байдлаас гарахын тулд татвар нэмээгүй. Цаашид ч татвар нэмэх бодлого байхгүй гэнэ.

Г.Уянга
Оллоо.мн
back

http://www.exportmongolia.mn/index.php?mcmodule=page&pageid=68
http://www.cliveden-trading.ch
http://www.altainkhuder.mn/?q=mn/videos
http://www.milestonegrp.co.uk/
Mongolia Road to China May Start With Trade Hub
Д.Галсандорж: Алтны олборлолтын хэмжээ нэмэгдсэн ч улсын төсөвт оруулах орлогын хэмжээ буурах магадлалтай



MINING BOOKS
Mongolia Mineral Resources and Mining Opportunities

Book author: D.Galsandorj

Book code: ISBN: 0900 117 77 x

Publishing office: Watkiss Studios Limited, UK

Page number: 128

Price: 50000 ₮

hits: 1281 | Date: 2013-04-22

More »
Mongolian mineral products international trade - 2013

Book author: D.Galsandorj, S.Tegshjargal

Book code: Book3

Publishing office: .............

Page number: 216

Price: 20.000 ₮

hits: 1702 | Date: 2013-04-22

More »
Development of the Mongolian Mineral sector, future trends-2013

Book author: D.Galsandorj

Book code: ISBN: 978-99929-882-1-5

Publishing office: ---

Page number: 132

Price: 25.000 ₮

hits: 1162 | Date: 2013-04-22

More »
Mongolian foreign trade-2012

Book author: D.Galsandorj, D.Gombojav

Book code: ISBN: 978-99962-3-109-4

Publishing office:

Page number: 280

Price: 15.000 ₮

hits: 166 | Date: 2013-04-22

For more Book's information please insert member's code below

AVAILABLE MINERAL PRODUCTS
More »
More »
More »
More »
MEMBERS
#

#

#

#

#

#

#

#



© 2013 'Exporter’s Association Mongolia'. All Rights Reserved.

Developed by MicroDesign LLC