.jpg)
Экспортлогчдын Холбооныхоо нэрийн өмнөөс эрхэм экспортлогч Та бүхэнтэй мэндчилж байгаадаа таатай байна.
Манай орны экспортын салбарт ажиллах байгаа аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс болон гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын экспорт” нэгдсэн вэбсайттай болж байна.
Манай Экспортын Холбоо нь 2006 онд үүсэн байгуулагдсан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
|
Манай Холбооны эрхэм зорилго нь үндэсний үйлдвэрлэгч, экспортлогчдыг гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх, гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг үндэсний үйлдвэрлэгч, экспортлогчидтой холбож өгөх, экспорт, тээвэр логистик болон эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөхөд чиглэж байна.
Тус Холбоонд манай орны эрдсийн болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд, экспортын чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагууд, гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагч компаниуд гишүүнчлэлтэй байдаг.
Бид үйл ажиллагаагаа идэвхжүүлж, гишүүн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар чармайн ажиллаж байна.
Монголын Экспортлогчдын Холбооны
Ерөнхийлөгч Д.Галсандорж
|