Оросын “Мечел”-ийн охин компани “Мечел Карбон” /Сингапур/ болон Хятадын “Baosteel Group” корпорацийн “Baosteel Resources” компани нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээг үзэглэв. Оросын компани зургаадугаар сараас эхлэн 40-80 мянган тонн нүүрс Алс Дорнод дахь өөрсдийн эзэмшил Ванино боомтоор “Baosteel Resources” компанид нийлүүлэх юм.